6 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх, ашиглах талаарх Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх, ашиглах талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах;
6.1.2.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах, аюулгүй байдлыг хангахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.Сонгуулийн автоматжуулсан системийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд хэрэглэх талаар гаргасан энэ хуулийн 6.1.1-д заасан шийдвэрийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуульд мөн адил хэрэглэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./