5 дугаар зүйл. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах үндсэн зарчим
5.1.Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахад дараах үндсэн зарчмыг баримтална:
5.1.1.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах шийдвэрийг гаргахад улс төрийн намуудын зөвшилцлийг хангах;
5.1.2.хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж байгаа сонгуулийн хороодын үйл ажиллагаа ил тод байх;
5.1.3.сонгуулийн үйл явц, санал хураалтын дүнгийн талаарх мэдээ, мэдээллийг нийтэд шуурхай хүргэх;
5.1.4.сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулж байгаа мэдээллийн ажиллагаанд хуулиар эрх олгогдоогүй аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хөндлөнгөөс оролцохыг хориглох;
5.1.5.сонгуульд ашиглаж байгаа сонгуулийн автоматжуулсан систем, мэдээллийн технологитой давхардуулан тухайн сонгуульд өөр автоматжуулсан систем, мэдээллийн технологийг ашиглахгүй байх;
5.1.6.сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд байгаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
5.1.7.сонгуулийн автоматжуулсан системийн программ хангамж, санал авах техник хэрэгслийг ашиглах заавар сонгогчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, мэдээллийн сангаас хуулийн дагуу авах мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй байх;
5.1.8.сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгсэл нь зохих журмын дагуу баталгаажсан байх;
5.1.9.сонгуулийн автоматжуулсан системийг түүнд хэрэглэгдэхгүй бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээнд холбохгүй байх;
5.1.10.сонгуулийн автоматжуулсан системийн программ хангамж, санал авах техник хэрэгслийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах.
5.2.Сонгуулийн автоматжуулсан системийн программын өгөгдлүүд монгол хэл дээр байна.
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭХ ШИЙДВЭР ГАРГАХ, ТҮҮНИЙГ АШИГЛАХ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ