10 дугаар зүйл. Хорооны нарийн бичгийн даргын бүрэн эрх
10.1.Хорооны нарийн бичгийн дарга Хорооны гишүүний бүрэн эрхээс гадна Хорооны дүрэмд заасны дагуу Хорооны хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийг хэлбэржүүлэх, нийтэд мэдээлэх, хуралдааны явцын тэмдэглэл хөтлөх зэрэг ажлыг зохион байгуулна.