3 дугаар зүйл. Сонгуулийн төв байгууллагын эрх зүйн байдал
3.1.Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо мөн.
3.2.Сонгуулийн ерөнхий хороо /цаашид "Хороо" гэх/ нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн.
3.3.Хороо нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.4.Хороо үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулна.
3.5.Хороо нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг баримтална.
3.6.Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд түүний төсвийг Улсын Их Хурал батална.
3.7.Хороо тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
3.8.Хороо, түүний гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
Хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах