4 дугаар зүйл. Хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, томилох журам

СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, томилох журам

4.1.Хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байна.

4.2.Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.3.Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно.

4.4.Хорооны дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна.

4.5.Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно.

4.6.Хорооны гишүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч байхыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.7.Хорооны гишүүн энэ хуулийн 4.6-д заасан ажил, албан тушаалд нэр дэвших буюу томилогдож сонгогдох бол чөлөөлөгдөх хүсэлтээ Хороогоор дамжуулан Улсын Их Хуралд гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.