131 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны удирдлага

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

131 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны удирдлага

"131.1.Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байна. Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилно.

131.2.Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.

131.3.Үндэсний статистикийн хорооны даргын цалинг Улсын Их Хурал тогтооно.

131.4.Үндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:

1/хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

2/эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болсон;

3/албан тушаалаас чөлөөлж өгөхийг өөрөө хүссэн;

4/үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;

5/гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.