151 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны ерөнхий менежерийн бүрэн эрх

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

151 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны ерөнхий менежерийн бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль,

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Үндэсний статистикийн хорооны ерөнхий менежер нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/байгууллагынхаа орон тоо, цалингийн санг тогтоох, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;

2/батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;

3/хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.