22 дугаар зүйл. Статистикийн мэдээллийг хууль бусаар ашиглах, мэдээллийн нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахыг хориглох /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Статистикийн мэдээллийг хууль бусаар ашиглах, мэдээллийн нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахыг хориглох /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Статистикийн мэдээлэгч, хэрэглэгч зэрэг холбогдох этгээд статистикийн мэдээллийг хууль бусаар ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.

2.Хэрэглэгчдээс албан ёсны статистикийн мэдээлэл, судалгааны дүнг дур мэдэн өөрчлөхийг хориглоно.

3.Албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын ажилтан албан ёсоор мэдээлэх түвшинд хүрээгүй статистикийн мэдээлэл, судалгааны дүн, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг нийтэд задруулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Хэрэглэгчээс албан ёсны статистикийн мэдээллийг статистикийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах, дамжуулахыг хориглоно.

5.Статистикийн байгууллагын тооцоолох машины зөөгч болон санах байгууламжид хадгалсан тооллого, түүвэр судалгаа, мэдээллийн боловсруулалтын дэлгэрэнгүй материалыг тогтоосон хугацаанаас өмнө устгах, үгүй болгох, бусдад дамжуулах, худалдахыг хориглоно.

6.Статистикийн төв, орон нутгийн байгууллага нь байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хадгалж, мэдээллийг улс, бүс нутаг, аймаг, сум, нийслэл, дүүрэг, салбарын түвшинд нэгдсэн дүн гаргах, статистикийн үзүүлэлтийг тооцоход ашиглана. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.Тооллого, түүвэр судалгаанд хамрагдсан хувь хүн, хуулийн этгээдийн анхдагч мэдээлэлд боловсруулалт хийсний дараа хэрэглэгчид ашиглуулж болно.Анхдагч мэдээлэлд боловсруулалт хийж, хэрэглэгчид ашиглуулахтай холбогдсон журмыг нууцын тухай болон хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэн Үндэсний статистикийн хорооны дарга батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.