21 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын статистикийн мэдээллийн талаархи бүрэн эрх

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2023-12-08

Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/хүн ам, өрхийн бүртгэл хөтлөх;

2/хүн амын амьжиргааны түвшингийн судалгаа хийх;

3/мал, тэжээвэр амьтад, гэрийн тэжээвэр амьтад эд хөрөнгийн тооллого, бүртгэл явуулах: /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4/газар нутаг, эдэлбэр газрын тооллого, бүртгэл явуулах;

5/үйлдвэрлэл, үйлчилгээний талаар мэдээлэл, судалгаа авах, гаргах;

6/зохих чиглэлийн дагуу явуулах тооллого, түүвэр судалгааг зохион байгуулж явуулах;

7/албан ёсны статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд зохих дээд шатны Засаг даргад гаргаж өгөх.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.