20 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын статистикийн мэдээллийн талаархи бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1/нутаг дэвсгэртээ байгаа статистикийн мэдээлэгчдээс статистикийн мэдээллийг хугацаанд нь гаргуулан авч нэгтгэх, судалгаа, дүгнэлт хийж ашиглах, албан ёсны статистикийн мэдээллийг хугацаанд нь зохих дээд шатны байгууллагад өгөх
2/Үндэсний статистикийн хорооноос өгсөн удирдамж, чиглэлийн дагуу статистикийн тооллого, түүвэр судалгааг зохион байгуулж явуулах;
/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3/засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийнхээ удирдлагын үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор, захиргааны статистикийн мэдээллийг бусад мэдээлэлтэй давхардуулахгүйгээр статистикийн байгууллагын зөвшөөрснөөр авах, мэдээллийн санг бий болгох.