Яам, төрийн бусад албан газар энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/албан ёсны статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд Үндэсний статистикийн хороонд гаргаж өгөх;
/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хууль, 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2/Үндэсний статистикийн хорооноос холбогдох статистикийн мэдээллийг авч ашиглах;
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3/салбарын удирдлагын үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор захиргааны статистик мэдээлэл авах, мэдээллийн санг бий болгох;
/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4/улсын хэмжээнд тухайн мэдээллээр давхардал гаргахгүйн тулд захиргааны статистик мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг Үндэсний статистикийн хорооноос зөвшөөрснөөр батлах;
/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хууль, 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5/үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийг ерөнхий дүнгээр гаргах.
6/хуулийн этгээдийг бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт дахь шаардлагатай мэдээлэл, түүнд орсон өөрчлөлтийг Үндэсний статистикийн хороонд тухай бүрт мэдээлэх.
/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/