18 дугаар зүйл. Яам, Монголбанк, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг даргын статистикийн мэдээллийн талаархи нийтлэг бүрэн эрх

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Яам, Монголбанк, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг даргын статистикийн мэдээллийн талаархи нийтлэг бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга статистикийн мэдээллийн талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/албан ёсны статистик мэдээллийн үнэн зөв байдалд тогтмол шалгалт хийж, түүний бодит байдлыг хангах;

2/статистикийн мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд газар дээр нь очиж гаргуулан авах, гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;

3/мэдээлэл, судалгааны дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэх;

4/статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос баталж, зөвшөөрсөн маягтаар мэдээлэгчээс гаргуулан авах.

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.