17 дугаар зүйл. Албан ёсны статистикийн үйл ажиллагааны талаархи Засгийн газрын бүрэн эрх.

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Албан ёсны статистикийн үйл ажиллагааны талаархи Засгийн газрын бүрэн эрх.

Албан ёсны статистикийн үйл ажиллагааны талаар Засгийн газар дараахь бүрэн эрх эдэлнэ:

1/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан тооллого явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч, албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын статистикийн талаархи бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах;

2/Засгийн газар, түүний байгууллагуудын мэдээллийн хэрэгцээг албан ёсны статистикийн мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэлтэд тусгаж, дүнг үнэ төлбөргүй гаргуулан авах;

3/статистикийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах арга хэмжээ авах;

4/албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд олон улсын байгууллага, гадаад орнуудын төсөл хэрэгжүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.