6 дугаар зүйл. Албан ёсны статистикийн мэдээллийн үзүүлэлт, түүнийг гаргах үндэслэл
1.Албан ёсны статистикийн мэдээлэлд дараахь үндсэн үзүүлэлт хамаарна:
1/макро эдийн засгийн статистикийн үзүүлэлт:
а/ дотоодын нийт бүтээгдэхүүн;
б/ инфляцийн түвшин, хэрэглээний үнэ;
в/ хөрөнгө оруулалт;
г/ хуримтлал;
д/ төлбөрийн тэнцэл;
е/ ажилгүйчүүдийн тоо;
ё/ мөнгө, банкны зээл , үнэт цаасны зах зээл;
ж/ улс, орон нутгийн төсвийн орлого, зарлага;
з/ бүтээмжийн үзүүлэлтүүд.
/Энэ дэд заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
2/хүн ам, нийгмийн статистикийн үзүүлэлт;
а/ хүн амын тоо, нас, хүйс,
б/ хүн амын төрөлт, нас баралт, цэвэр өсөлт, гэрлэлт, гэр бүл цуцлалт;
в/ эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажиллагсад;
г/ өрх, хүн амын орлого, зарлага, хэрэглээ;
д/ хүн амын хүнсний хангамж, хүртээмж, илчлэг, шим тэжээлийн болон чанар, эрүүл ахуйн үзүүлэлт;
/Энэ дэд заалтад 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
е/ хүн амын амьжиргааны түвшин, ядуурал;
ё/ дундаж цалин, орлого
ж/ хүн амын боловсролын түвшин, сургууль, багш, суралцагсдын тоо;
з/ хүн амын эрүүл мэнд, эмнэлэг, эмч, өвчлөгчдийн тоо;
и/ орон сууцны сан, шинээр барьсан сууц;
к/ тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ;
л/ музей, номын сангийн тоо, тэдгээрийн сан хөмрөг;
м/ сонин, сэтгүүл, үйлдвэрлэсэн киноны тоо;
н/ ажлын цагийн үргэлжлэл.
/Энэ дэд заалтыг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
о/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого;
/Энэ дэд заалтыг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
п/ хөдөлмөрийн маргаан.
/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
3/үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн үзүүлэлт:
а/ мал, тэжээвэр амьтдын тоо;
б/ малын хашаа худаг, уст цэгийн тоо;
в/ хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
г/ тариалсан талбай, хураасан ургац, өвс, тэжээл;
д/ аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт;
е/ аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
ё/ барилга угсралт, их засварын ажлын хэмжээ;
ж/ тээврийн салбарын тээсэн ачаа, зорчигч, ачаа эргэлт, зорчигч эргэлт;
з / холбооны үйлчилгээний орлого, радио, телефон цэгийн тоо;
и/ экспорт, импортын гол нэр төрөл, хэмжээ;
к/ аялал жуулчлалын орлого, жуулчдын тоо;
л/ мөрдөж байгаа патент, шинэ бүтээлийн тоо;
м/судалгаа хөгжүүлэлтийн ажлын зардал; /Энэ дэд заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
н/эрдэм шинжилгээний үндсэн ажилтан, судлаачдын тоо. /Энэ дэд заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
4/шүүхийн статистикийн үзүүлэлт:
а/ эрүүгийн хэргийн тоо, төрөл;
б/ шүүхээр шийтгүүлэгчдийн тоо, нас, хүйсний ялгаа;
в/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол;
г/ дампуурсан аж ахуйн нэгж;
д/ захиргааны болон иргэний хэргийн үзүүлэлт;
5/ хүрээлэн байгаа орчны статистикийн үзүүлэлт:
а/ газрын хөрсний хамгаалалт, эвдрэл;
б/ цэвэр усны нөөц, ус ашиглалт, бохирдолт, цэвэрлэгээ, хаягдал;
в/ агаарын бохирдол;
г/ ойн хамгаалалт, нөхөн сэргээлт;
д/ дархан цаазтай амьтны тоо, агнуур.
2.Мөнгө, зээл, санхүү, гааль, татвар, байгаль орчин, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан техник, технологи, хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүнсний аюулгүй байдал, шүүхийн статистикийн мэдээллийг холбогдох яам, төрийн бусад албан газар тус тус эрхлэн гаргаж, Үндэсний статистикийн хороонд өгнө.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/