7 дугаар зүйл. Тооллого, судалгаа явуулах

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Тооллого, судалгаа явуулах

1.Үндэсний статистикийн хороо дараахь тооллого, судалгааг явуулна:

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

а/ хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам;

/Энэ дэд заалтад 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

б/ салбар хоорондын тэнцэл, нөөц ашиглалтын хүснэгтийг 5 жил тутам;

в/ мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд;

/Энэ дэд заалтыг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

г/ өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг улирал тутам;

/Энэ дэд заалтыг 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

д/ /Энэ дэд заалтыг 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

е/ нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам;

/Энэ дэд заалтыг 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ё/ хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам;

ж/ /Энэ дэд заалтыг 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

з/ аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жил тутам;

и/ хашаа, худаг, тэжээлийн тооллогыг 3 жил тутам;

к/ цаг ашиглалтын түүвэр судалгааг 4 жил тутам улирлаар.

л/ хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллого, судалгааг 5 жил тутам.

/Энэ дэд заалтыг 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

м/гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг гурван жил тутам.

/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

н/судалгаа хөгжүүлэлтийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын судалгааг гурван жил тутам. /Энэ дэд заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Зайлшгүй шаардлагаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг өөрчлөх, энэ хуульд зааснаас өөр тооллого, судалгаа явуулах асуудлыг Засгийн газар, эсхүл Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Тооллого, судалгааны зардлыг Үндэсний статистикийн хорооны тухайн жилийн төсөвт тусгана.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Үндэсний статистикийн хороо нь тухайн жилд хийгдэх тооллого, түүвэр судалгааг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн "а"-д зааснаас бусад хэсэгт заасан тооллого явуулах хугацааны товыг Засгийн газар, түүвэр болон иж бүрэн судалгааныхыг Үндэсний статистикийн хороо тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Хүн ам, орон сууцны улсын тооллого явуулахтай холбоотой харилцааг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.