9 дугаар зүйл. Статистикийн мэдээлэгчийн эрх, үүрэг

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Статистикийн мэдээлэгчийн эрх, үүрэг

Статистикийн мэдээлэгч нь дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

1/мэдээлэл, судалгааны үзүүлэлт, аргачлалыг боловсронгуй болгох талаар статистикийн байгууллагад санал оруулах;

2/хуульд өөрөөр заагаагүй бол албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас батлаагүй буюу зөвшөөрөөгүй үзүүлэлт, аргачлалаар статистикийн мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзах;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3/өөрийн эмзэг мэдээллийг задруулахгүй байхыг холбогдох хуулийн этгээд, иргэнээс шаардах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4/статистикийн байгууллагаас гаргасан мэдээлэл, судалгааны нэгдсэн дүнтэй танилцах.

5/статистикийн мэдээлэл, судалгаа гаргахад шаардагдах анхдагч бүртгэл хөтлөх;

6/статистикийн мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зөвшөөрөгдсөн үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж өгөх;

7/улсын тооллогод хамрагдах;

8/аж ахуйн нэгж, байгууллага нь зохих журмын дагуу регистрийн дугаар авах;

9/албан ёсны статистикийн мэдээллийг энэ үйл ажиллагааг эрхэлдэг холбогдох байгууллагад өөрийн зардлаар хүргэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.