10 дугаар зүйл. Статистикийн мэдээллийг хэрэглэгчийн эрх, үүрэг
Статистикийн мэдээллийг хэрэглэгч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
1/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан үзүүлэлт, тэдгээртэй нийцүүлж албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас баталсан үзүүлэлтээр мэдээллийг энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу гаргуулж авах.
2/албан ёсны статистикийн мэдээллийг ашиглах, хэвлэн нийтлэхдээ уг мэдээллийг гаргасан байгууллагын нэрийг заавал заах.
3/албан ёсны статистикийн байгууллагаас баталсан болон зөвшөөрсөнөөс бусад үзүүлэлтийг гаргуулахыг шаардахгүй байх.
МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮРЭН ЭРХ