11 дугаар зүйл. Статистикийн байгууллагын тогтолцоо

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Статистикийн байгууллагын тогтолцоо

1.Статистикийн байгууллага нь улс, бүс нутаг, аймаг, нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага мөн.

2.Монгол Улсын статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар улс, орон нутгийн хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх статистикийн газар, хэлтсээс бүрдэнэ. Суманд статистикийн үйл ажиллагааг сумын Засаг даргын Тамгын газрын уг ажлыг хариуцсан ажилтан, баг, хороонд тэдгээрийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн болон сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан нь төрийн захиргааны албан тушаалтан байна.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Төсөв нь статистикийн үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна. Статистикийн үйл ажиллагааг сум, баг, хороонд эрхлэн явуулахтай холбогдон гарах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Үндэсний статистикийн хороо үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллага чиг үүргийнхээ дагуу статистикийн үйл ажиллагааг эрхэлнэ. Яамд бүтэцдээ салбарын статистикийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэх нэгжтэй байна.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ зүйлийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.