12 дугаар зүйл. Үндэсний статистикийн хороо, түүний бүрэн эрх

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Үндэсний статистикийн хороо, түүний бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Үндэсний статистикийн хороо нь Монгол Улсын албан ёсны статистикийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангана.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Үндэсний статистикийн хороо нь статистикийн мэдээллийн арга зүйг боловсронгуй болгож, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлох болон мэдээллээр төлбөртэй үйлчилгээ явуулах, статистикийн эмхтгэл, танилцуулга, бусад баримт бичгийг хэвлэн нийтлэх чиг үүрэг бүхий нэгжтэй байж болно. Тухайн нэгжийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Үндэсний статистикийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/албан ёсны статистикийн үйл ажиллагааг мэргэжлийн төвлөрсөн удирдлагаар хангах, боловсронгуй болгох арга хэмжээ авах;

2/албан ёсны статистикийн үзүүлэлтийг тооцох, тооллого, судалгаа явуулах талаар ойрын зорилтыг тодорхойлсон хөтөлбөрийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах;

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

3/албан ёсны статистикийн мэдээлэл, судалгаа, тооллогын үзүүлэлт, аргачлал, зааварыг батлах, мэдээлэх хугацааг тогтоох;

/Энэ заалт болон заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4/захиргааны статистикийн мэдээллийг албан ёсны статистикийн мэдээлэлтэй давхардуулахгүй байх, арга зүйн нэгдмэл байдлыг хангах зорилгоор хянах, захиргааны статистикийн мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөх, мэдээллийн хамралт, үнэн зөв байдалд үнэлэлт өгөх;

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

5/хүн ам, нийгэм, эдийн засгийн холбогдолтой асуудлаар улсын тооллого, нэг удаагийн бүртгэл, тодорхой сэдвээр түүвэр болон иж бүрэн судалгаа явуулах талаар албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, мэдээлэгчид удирдамж, чиглэл өгч, биелэлтэд нь хяналт тавих;

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6/албан ёсны статистикийн мэдээллийг холбогдох яам, төрийн бусад албан газраас тогтоосон хугацаанд авах;

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7/статистикийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын ангилал, аргачлал, стандартын жишигт нийцүүлэн гаргаж мөрдүүлэх;

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8/албан ёсны статистикийн мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэлтэд Засгийн газар, түүний байгууллагуудын мэдээллийн хэрэгцээ, захиалгыг тусгаж, Засгийн газартай тохиролцсон хугацаанд тэдгээрт мэдээлэл, танилцуулгыг өгөх.

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9/Засгийн газар, түүний байгууллагуудын цаг үеийн бодлого боловсруулах, төлөвлөлт, удирдлага зохицуулалт, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээллийг бэлтгэж өгөх.

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан үзүүлэлт, тэдгээртэй нийцүүлэн албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас баталсан үзүүлэлтээс бусад үзүүлэлтийг цуглуулах, боловсруулах үүрэг хүлээхгүй байх;

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11/статистикийн мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, статистикийн мэдээллийн ил тод байдлыг хангах;

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12/улсын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр ойрын болон урт, дунд хугацааны тооцоо, загварчлал, шинжилгээ, судалгааны ажил хийх;

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13/салбарын хэмжээний мэргэжлийн боловсон хүчний чадавхи , техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14/албан ёсны статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд статистикийн мэдээлэгчээс авах;

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15/төрийн байгууллагуудыг статистикийн мэдээллээр үнэ төлбөргүй хангах;

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16/хуулийн этгээдийн албан ёсны статистикийн мэдээллийн үнэн зөвийг шалгах, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар статистикийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангах;

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17/улсын хэмжээнд явуулах тооллого, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын даалгавраар хийгдэх нийтийг хамарсан статистикийн судалгааны ажилд мэргэшлийн ажилтан, мэргэжилтнийг тэдгээрийн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон оролцуулах;

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18/Засгийн газрын гишүүн, төрийн бусад албан газрын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, аж ахуйн нэгжийн удирдлагаас гаргасан шийдвэр нь статистикийн хууль тогтоомжтой нийцээгүй бол энэ тухай тэдгээрийн харьяа дээд шатны байгууллагад мэдэгдэж хүчингүй болгуулах арга хэмжээ авах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19/статистикийн үйл ажиллагаа явуулахад нь аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга сумын холбогдох ажилтан, баг, хорооны Засаг дарга нарт удирдамж, чиглэл өгөх, хяналт тавих;

/Энэ заалт болон заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20/статистикийн талаар гадаад улс, олон улсын статистикийн болон төрөлжсөн бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, тэдгээртэй Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах,тэдгээрт тус улсын эдийн засаг, нийгмийн холбогдолтой статистикийн мэдээллийг гаргаж өгөх.

/Энэ заалтын дугаарт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21/статистикийн мэдээллийн хэрэглэгч нь албан ёсны статистикийн мэдээллийн дүнг өөрчлөн, олон нийтэд буруу ташаа мэдээлэх тохиолдолд албан ёсны тайлбар хийж, залруулах;

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

22/албан ёсны статистикийн үзүүлэлтийн зэрэгцүүлэх суурь үнийг батлах;

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

23/улсын нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллийг холбогдох байгууллагатай хамтран гаргаж, Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө Улсын Их Хуралд мэдээлэх;

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24/улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн нэгдсэн арга зүйг холбогдох байгууллагуудтай хамтран тогтоож мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

25/улсын хүн ам саяар нэмэгдэх бүрд сая дахь иргэнийг бүртгэн баримтжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх.

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.Үндэсний статистикийн хороо нь дэргэдээ Статистик хөгжлийн сантай байж болно.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.