13 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны удирдлага

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны удирдлага

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Үндэсний статистикийн хорооны дарга үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд хариуцан тайлагнана.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байна. Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилно.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.Үндэсний статистикийн хорооны дарга, Дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.Үндэсний статистикийн хорооны даргын цалинг Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.Үндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрхийг дараахь тохиолдолд дуусгавар болгоно:

1/хуульд заасан бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон;

2/эрүүл мэндийн байдал болон хүндэтгэж үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болсон;

3/албан тушаалаас чөлөөлж өгөхийг өөрөө хүссэн;

4/үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;

5/гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүхээс тогтоож, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.