14 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны зөвлөл
/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1.Үндэсний статистикийн хороонд албан ёсны статистикийн үйл ажиллагааг явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй Улсын Их Хурал, Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага болон хэрэглэгчийн төлөөлөлтэй зөвлөл ажиллана.
/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байна.
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн 3 гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байна
/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Зөвлөл нь шийдвэрлэсэн асуудлаараа зөвлөмж гаргана.
5.Зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон байдлыг харгалзан зөвлөлийн гишүүдэд зохих хөлс олгож болно. Хөлс олгох тухай асуудлыг зөвлөлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зохицуулна.