15 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх баталгаа

СТАТИСТИКИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Үндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх баталгаа

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Үндэсний статистикийн хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/албан ёсны статистикийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах буюу зөвшөөрөх зэрэг асуудлаар тушаал гаргах;

2/аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хууль, 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3/Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцох;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4/Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлах;

/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5/Үндэсний статистикийн хороог төлөөлөх;

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хууль, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6/ /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7/Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцох;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

8/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Үндэсний статистикийн хорооны дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин авч, шаардлагатай бусад хангамж эдлэх;

2/уналга, холбооны хэрэгслээр хангагдах;

3/хуулиар тогтоосон бусад баталгаа.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.Үндэсний статистикийн хорооны дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

1/төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин авч, шаардлагатай бусад хангамж эдлэх;

2/уналга, холбооны хэрэгслээр хангагдах;

3/хуулиар тогтоосон бусад баталгаа.

/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.