11 дугаар зүйл. Хяналтын зөвлөл, түүний эрх үүрэг

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Хяналтын зөвлөл, түүний эрх үүрэг

11.1.Холбоонд хамрагдсан байшингийн тооноос хамаарч 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус хяналтын зөвлөлийг байгуулна.

11.2.Хяналтын зөвлөл сууц өмчлөгчдийн хяналтын үүргийг гүйцэтгэнэ.

11.3.Хяналтын зөвлөл дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

11.3.1.гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих;

11.3.2.холбооны үйл ажиллагаа хууль тогтоомж болон холбооны дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянах;

11.3.З.нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлан, тэнцэл хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэхийг хянах;

11.3.4.эд хөрөнгийн үнэлгээ зөв эсэхийг шалгах;

11.3.5.холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол холбооны банкин дахь харилцах дансыг түр хугацаагаар хааж гүйлгээг зогсоох арга хэмжээ авах;

11.3.6.холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах талаар шүүх болон холбогдох бусад байгууллагад хандах;

11.3.7.бүх гишүүдийн хуралд үйл ажиллагааныхаа талаар тайлагнах;

11.3.8.дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

11.4.Хяналтын зөвлөлийн гишүүн шалгасан баримт бичиг, тайлан, тэнцлийн нууцыг хадгалах үүрэгтэй.

11.5.Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхи нь оролцсоноор хяналтын зөвлөлийн хурал хүчин төгөлдөр болно.

11.6.Хуралд оролцогчдын олонхийн саналаар хяналтын зөвлөлийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.

11.7.Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж хяналтын зөвлөл үзвэл хохирлыг арилгахыг шаардах, эсхүл эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.