6 дугаар зүйл. Холбооны дүрэм

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Холбооны дүрэм

6.1.Холбооны дүрэмд дараахь зүйлийг заавал тусгана:

6.1.1.холбооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

6.1.2.холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэл;

6.1.З.холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ;

6.1.4.холбоо болон сууц өмчлөгчдийн эрх, үүрэг;

6.1.5.дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журам;

6.1.6.сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам;

6.1.7.холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж, ажиллах журам;

6.1.8.холбоог өөрчлөн байгуулах журам.

6.2.Холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.