7 дугаар зүйл. Холбооны эрх барих дээд байгууллага
7.1.Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
7.2.Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:
7.2.1.холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
7.2.2.холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах;
7.2.3.холбооны сан болон зээлийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх;
7.2.4.удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;
7.2.5.холбоог өөрчлөн байгуулах;
7.2.6.холбоог төрийн бус байгууллагад элсүүлэх, гишүүнээс гаргах;
7.2.7.байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал;
7.2.8.дэвсгэр болон орчны газрын ашиглалт, арчлалт, хамгаалалтын асуудал;
/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
7.2.9.сууц өмчлөгч сууцныхаа зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх зорилгоор орчны газарт барилга барих;
/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
7.2.10.тухайн орон сууцны байшингийн орчны газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд хяналт тавих;
/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
7.2.11.хууль, дүрэмд заасан бусад асуудал.
/Энэ заалтын дугаарыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчилсөн/