13 дугаар зүйл. Хорих өрөөнд тавигдах шаардлага
13.1.Хоригдсон этгээдийн байрлах өрөө нь төмөр хаалгатай, онгойлгох хязгаарлагчтай, хяналтын шагайвартай, гадна талдаа цоожтой, цонх нь төмөр сараалжин хамгаалалттай, агааржуулах салхивчтай, модон шалтай, эсхүл модон наартай байх бөгөөд хорих өрөөний чийглэг 55-60 хувь, өвлийн улиралд 18 хэмээс багагүй дулаантай байна.