12 дугаар зүйл. Хорих байрны хамгаалалт

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Хорих байрны хамгаалалт

12.1.Нийслэл дэх цагдан хорих төвийн гадуур болон дотуур харуул хамгаалалтыг хорих байгууллагын ажилтны хүчээр хариуцан гүйцэтгэнэ. Бусад хорих байрыг хорих байгууллагын албан хаагчид хамгаална.

/Энэ хэсгийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.2.Хорих байрны хамгаалалтад гэрэлтүүлэг, дохиолол, теле хяналтын хэрэгсэл болон нохой ашиглаж болно.

12.3.Хамгаалалтын ажилтан галт зэвсэг, бусад тусгай хэрэгслээр хангагдах ба тэдгээрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12.4.Харуул хамгаалалтын ээлж солигдох бүрт хоригдсон этгээд нэг бүрийг тогтоол, захирамжтай нь тулгаж бүртгэн хүлээлцэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.