11 дугаар зүйл. Хорих байранд нэвтрэх

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2017-05-18

11.1.Гадны хүмүүс хорих байранд нэвтрэх, ажил байдалтай нь танилцах, засвар үйлчилгээ, ариутгал, эмчилгээ хийх зөвшөөрлийг цагдан хорих төвийн болон аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга олгоно.

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

11.2. Хоригдсон этгээдийн хэргийг шалгаж байгаа буюу хянан шийдвэрлэх гэж байгаа мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгч түүнтэй уулзахаар хорих байранд үнэмлэхээ үзүүлж нэвтрэх эрхтэй.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.3.Биеийн байцаалтгүй, галт болон хүйтэн зэвсэг, тусгай хэрэгсэл бүхий хүнийг хорих байранд нэвтрүүлэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.