10.1.Хорих байрны ажилтнууд нь хамгаалалтын болон үйлчилгээний ажилтнаас бүрдэнэ.
10.2.Хорих байрны офицер, ахлагч, түрүүч, байлдагчийг хамгаалалтын ажилтан гэх бөгөөд тэдгээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
/Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3, 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/
10.3.Хорих байрны ажилтнуудад дараахь зүйл хийхийг хориглоно:
10.3.1.хорих байранд энэ хуульд зааснаас бусад гадны хүмүүсийг нэвтрүүлэх;
10.3.2.хоригдсон этгээдтэй албаны бус зүйл ярих, уулзах, зохих зөвшөөрөл, хяналтгүйгээр хоол хүнс, хувцас, захидал болон бусад зүйл дамжуулах;
10.3.3.галт зэвсэг, тусгай хэрэгсэл, хорих өрөөний түлхүүрийг бусдад шилжүүлэх;
10.3.4. тухайн хэргийг шалган шийдвэрлэх үүрэг хүлээсэн мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгчээс бусад албан тушаалтан болон байгууллага, иргэнд хоригдсон этгээдийн талаар лавлагаа өгөх;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.3.5.хоригдсон этгээдтэй хүнлэг бус харьцах;
10.3.6.ганцаараа байх үедээ хорих өрөөг онгойлгох, хорих өрөөнд орох.