9 дугаар зүйл. Хорих байрны захиргааны нийтлэг үүрэг

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Хорих байрны захиргааны нийтлэг үүрэг

9.1.Хорих байрны захиргаа нь дараахь нийтлэг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.хоригдсон этгээдэд түүний эрх, үүрэг, хорих нөхцөл, журмын талаар тайлбарлах;

9.1.2.хоригдсон этгээд болон бусад хүмүүсээс хорих байрны талаар гаргасан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж хариу өгөх;

9.1.3.хоригдсон этгээд нэг бүрт хувийн хэрэг нээх;

9.1.4.хоригдсон этгээдийн аюулгүй байдлыг хангаж өөртөө болон бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.