15 дугаар зүйл. Хоригдсон этгээдийн хувийн хэрэг

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хоригдсон этгээдийн хувийн хэрэг

15.1.Хоригдох этгээдийг хорих байранд хүлээн авахдаа хорих байрны захиргаа энэ хуулийн 9.1.3-т зааснаар хувийн хэрэг нээх бөгөөд түүнд дараахь зүйлийг хавсаргана:

15.1.1.тухайн этгээдийг хорих тухай шийдвэр;

15.1.2.хоригдох этгээдийн гэрэл зураг;

15.1.3.хоригдох этгээдийн хурууны хээний дарц (дактокарт);

15.1.4.эргэлт, уулзалт, хувцас сольсон талаархи тэмдэглэл;

15.1.5.хорих байранд ороход түр хураалгасан бичиг баримт, эд зүйлс, мөнгө, үнэт зүйл;

15.1.6.хоригдох этгээдийн хувийн байдлын талаархи мэдээлэл;

15.1.7.эрүүл мэндийн байдал, биеийн жингийн талаархи мэдээлэл;

15.1.8. өлсгөлөн зарласан, эмчид үзүүлсэн, мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгчийг дуудуулсан зэрэг үйл явдлын талаархи тэмдэглэл;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.9.хорих байранд ирсэн болон суллагдсан он, сар, өдөр, цагийн талаархи тэмдэглэл.

15.2.Хорих ял шийтгүүлсэн этгээдийн хувийн хэргийг хорих ял эдлүүлэх байгууллагад шилжүүлнэ.Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн бол хувийн хэргийг хорих байрны захиргаа гурван жилээс багагүй хугацаагаар хадгална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.