16 дугаар зүйл. Хорих байрны дотоод журам
16.1.Хорих байранд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн баталсан "Хорих байрны дотоод журам"-ыг дагаж мөрдөнө.
16.2.Хорих байрны дотоод журмаар дараахь асуудал зохицуулна:
16.2.1.хоригдох этгээдийг хүлээн авах, хорих өрөөнд байрлуулах;
16.2.2.хоригдсон этгээдэд хориглох зүйл;
16.2.3.хоригдсон этгээдэд өгөх цай, хоолны хэмжээ, хоригдол тус бүр хоолоо идэж байгаа эсэхэд хяналт тавих;
16.2.4.хоригдсон этгээдийн бие, эд зүйлд үзлэг хийх;
16.2.5.хоригдсон этгээдийг эргэх, түүнтэй уулзах;
16.2.6.хоригдсон этгээд захидал, цахилгаанаар харилцах;
16.2.7.хоригдсон этгээд ном, сонин, сэтгүүл ашиглах;
16.2.8.хоригдсон этгээд шашны зан үйл үйлдэх;
16.2.9.хоригдсон этгээдийн эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээ;
16.2.10.хоригдсон этгээдийг салхилуулах;
16.2.11.хоригдсон этгээдийг мөрдөн байцаах ажиллагаа, шүүх хуралдаанд оруулах, буцаан авчрах;
16.2.12.хорих өрөөнд гаднаас хүн ороход түүний аюулгүй байдлыг хангах.
16.3. Хорих байрны дотоод журамд хоригдсон этгээд хорих өрөөнд авч орж болох гутал, хувцас, бусад хэрэгцээтэй зүйл, түүнчлэн төлбөртэй үйлчилгээний төрлүүдийг тодорхой тусгана.
ХОРИГДСОН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ