19 дугаар зүйл. Хоригдсон этгээд өмгөөлөгч болон төрөл садан, бусад хүмүүстэй уулзах
19.1. Хоригдсон этгээд нь хорих байранд өөрийн өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзаж болно. Хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах нөхцөлөөр хангагдсан байна.
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
19.2.Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
19.3.Хоригдсон гадаад улсын иргэн нь энэ хуулийн 19.2-т заасан албан тушаалтны зөвшөөрлөөр хорих байрны захиргаагаар дамжуулан өөрийн улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтантай уулзаж болно.
19.4.Хоригдсон этгээд төрөл садан болон бусад хүмүүстэй уулзахад хорих байрны харуул хамгаалалтын ажилтан байлцана. Хориглосон хүнсний болон бусад зүйл, эсхүл гэмт хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах буюу гэмт хэрэг үйлдэхэд хүргэх мэдээлэл дамжуулахыг оролдсон тохиолдолд уулзалтыг нэн даруй таслан зогсооно.
/Энэ хэсэгт 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
19.5.Хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө уулзахад энэ зүйлийн 19.2, 19.4 дэх хэсэг хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/