18 дугаар зүйл. Хоригдсон этгээдийн үүрэг

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Хоригдсон этгээдийн үүрэг

18.1.Хоригдсон этгээд дараахь үүрэгтэй:

18.1.1.хорих байрны дотоод журмыг чанд сахиж, хорих байрны ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

18.1.2.ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг сахих;

18.1.3.хорих байрны ажилтныг ажил, үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахгүй байх;

18.1.4.хуурамчаар өвчилсөн, эрүүл мэнд болон бие эрхтэндээ санаатайгаар хохирол, гэмтэл учруулсан бол эмчилгээний зардлыг хувиасаа төлөх;

18.5.хорих байрны эд зүйлийг эвдэж гэмтээх, нууцаар худалдаа, наймаа хийх зэрэг зөрчил гаргахгүй байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.