24 дугаар зүйл. Ахуйн хангамж

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Ахуйн хангамж

24.1.Хоригдсон этгээд нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөл, унтаж амрах боломжоор хангагдана.

24.2.Хорих байрны өрөө нь нэг хүнд 2, 5 ба түүнээс дээш хавтгай дөрвөлжин метр талбай ногдохоор байна.

24.3.Хорих байр нь агааржуулах төхөөрөмжтэй байна.

24.4.Хоригдсон этгээдэд хорих байрны захиргаанаас хучлага, дэвсгэр, аяга, халбага тавьж олгоно.

24.5.Хоригдсон этгээд нь аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад ном, сонин, сэтгүүлийг хорих өрөөндөө байлгаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.