25 дугаар зүйл. Эмнэлэг, эрүүл ахуйн хангамж
25.1.Хорих байранд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, халдваргүйжүүлэх ажлыг эрүүл мэндийг хамгаалах холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулна. Хорих байрны захиргаа нь хоригдсон этгээдийн эрүүл мэндийг хамгаалахуйц ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах үүрэгтэй.
25.2. Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, хорих байранд эмнэлгийн ажилтан ирж, үйлчлэх журмыг эрүүл мэнд, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.3. Хоригдсон этгээд биедээ гэмтэл авсан тохиолдолд хорих байрны эмнэлгийн ажилтан эмнэлгийн үзлэг хийж, үзлэгийн дүнг гэмтэл авсан этгээдэд танилцуулж, энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэнэ. Хорих байрны даргын болон мөрдөгч, прокурорын санаачилгаар, эсхүл гэмтэл авсан этгээд, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр үзлэгийг эмнэлгийн ердийн байгууллагаар хийлгэж болно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.4.Хоригдсон этгээд хүндээр өвчилсөн, эсхүл нас барсан тохиолдолд хорих байрны захиргаа нь түүний ойрын төрөл садан болон хорих шийдвэр гаргасан албан тушаалтан, прокурорт нэн даруй мэдэгдэнэ.
25.5.Хоригдсон этгээд нас барсан тохиолдолд цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсний дараа ар гэр, төрөл садны хүмүүст шилжүүлнэ. Цогцсыг ирж авах хүнгүй бол тухайн хорих байрны зардлаар оршуулна.