26 дугаар зүйл. Мөнгө гуйвуулах, эд зүйл хүлээн авах

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Мөнгө гуйвуулах, эд зүйл хүлээн авах

26.1.Хорих байрны захиргаа хоригдсон этгээдээс хураан авсан мөнгийг сери, дугаар, дэвсгэртээр нь бүртгэж, өөрийн санхүүд хадгалж, түүний зөвшөөрлөөр садан төрөл, бусад хүмүүст гуйвуулж болно.

26.2.Эмчийн зөвшөөрсөн эм, тариаг хорих байрны захиргаа өөрөө бүрэн хэмжээгээр хангаж чадахгүй бол тухайн хоригдсон этгээдийн ар гэрээс зохих хэмжээгээр авч хэрэглэж болно.

26.3.Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болох хүнсний зүйл, зэвсгийн чанартай эд зүйлийг хоригдсон этгээдэд дамжуулахыг хориглоно.

26.4.Үзлэгээс нуусан, эсхүл хадгалах, ашиглахыг хориглосон хүнсний болон бусад зүйлсийг нэвтрүүлсэн буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.