32.1.Баривчлагдсан буюу цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч нарыг тэдгээрийн үйлдсэн хэргийн болон хувийн байдлыг харгалзан хорих өрөөнүүдэд хуваарилна.
32.2.Дараахь этгээдийг бусад сэжигтэн, яллагдагчаас тусгаарлан хорино:
32.2.1. өсвөр насны хүн;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.2.2.эмэгтэйчүүд;
32.2.3.онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд;
32.2.4.шүүхээр ял шийтгүүлсэн этгээдийг сэжигтэн, яллагдагчаас;
32.2.5.дархлалын олдмол хам шинж, идэвхтэй хэлбэрийн уушигны сүрьеэ, бусад гоц халдварт өвчтэй болон тэдгээрийн нян тээгч этгээд;
32.2.6.нэг хэргийн сэжигтэн, яллагдагч.
З2.З. Сэжигтэн, яллагдагчийн үйлдсэн хэргийн болон хувийн байдлыг харгалзан мөрдөгч, прокурорын саналын дагуу ганцаарчилсан өрөөнд хорьж болно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.4.Ганцаарчлан хоригдсон этгээдийг бусад өрөөнүүдэд хоригдож байгаа этгээдтэй харилцах, ярилцах, ямар нэг эд зүйл дамжуулахыг хориглоно.