33 дугаар зүйл. Хоригдсон этгээдийг хянах
33.1.Хоригдсон этгээдийг байнгын хяналтад байлгах бөгөөд хорих өрөөнөөс гаргах, авч явахад хорих байрны хамгаалалтын ажилтан хуяглан дагалдана. Хорих байрны хяналтад аудио болон видео техник ашиглаж болно.
33.2.Хоригдсон этгээдийн бие болон эргэлтийн эд зүйлд үзлэг хийж, хорих өрөөнд нь өдөрт нэг ба түүнээс дээш удаа нэгжлэг хийнэ.
33.3. Үзлэг, нэгжлэгээр илэрсэн мөнгө, үнэт цаас, дотоод журмаар зөвшөөрснөөс бусад эд зүйлийг зохих албан тушаалтны шийдвэр гартал хувийн хэрэгт нь тэмдэглэж хадгална. Ингэж хадгалахдаа мөнгийг сери, дугаар, дэвсгэртээр нь бүртгэнэ.
33.4.Хураасан хориотой хүнсний болон бусад эд зүйлийг хорих байрны даргын үндэслэл бүхий тогтоолоор зохих акт үйлдэж устгана.
33.5.Хоригдсон этгээдийн биед хийх үзлэгийг түүнтэй ижил хүйсний хамгаалалтын ажилтан хийх бөгөөд үзлэгээр илэрсэн гэмтэл, шарх сорви болон биеийн жин, өндөр, онцлог, содон тэмдгийг бүртгэж, хувийн хэрэгт нь бүрэн тэмдэглэнэ.
33.6.Эмийн зүйлийг хоригдсон этгээдэд байлгах эсэхийг хорих байрны эмчийн саналыг үндэслэн шийдвэрлэнэ.
33.7.Хорих байранд нэвтэрч байгаа хорих байрны хамгаалалтын ба үйлчилгээний ажилтан болон бусад этгээд нь хорих байранд нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл авч яваа гэж үзэх тодорхой үндэслэл байвал тэдний бие, хувцас, эд зүйл, унаанд үзлэг хийж болно. Харин хорих шийдвэр гаргасан албан тушаалтан, өмгөөлөгч, прокурор, шүүгчийн бие, хувцас, эд зүйлд үзлэг хийхийг хориглоно.