36 дугаар зүйл. Өлсгөлөн зарлах

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Өлсгөлөн зарлах

36.1.Хоригдсон этгээд өлсгөлөн зарласнаа мэдэгдвэл хорих байрны дарга хэргийг нь шалгаж байгаа албан тушаалтан, прокурор, өмгөөлөгчид гурван цагийн дотор мэдэгдэж, бусад этгээдээс тусгаарлан эмчийн хяналтад авна.

36.2.Өлсгөлөн зарласан этгээдийн биеийн байдал, жин, өгсөн хоол, цай идэж уухыг татгалзсан тухай өдөр бүр тэмдэглэл үйлдэж, хувийн хэрэгт нь хавсаргана.

36.3.Өлсгөлөн зарласан этгээдийн амь насанд аюул учирч болох тохиолдолд эмчийн бичгээр гаргасан дүгнэлтийг үндэслэн түүний эрүүл мэндийг сайжруулах албадлагын арга хэмжээ авч болно.

36.4.Өлсгөлөн зарласан нь өөр хорих байранд шилжүүлэх болон мөрдөн байцаах ажиллагаа, шүүх хуралдаанд оролцуулахаар хуяглан авч явахад саад болохгүй. Шаардлагатай тохиолдолд ийнхүү хуяглан авч явахад эмнэлгийн ажилтанг байлцуулна.

36.5.Өлсгөлөн зарласан этгээдийн тавьсан шаардлага үндэслэлтэй бол хорих байрны захиргаа шаардлагыг биелүүлэх боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй.

36.6.Хоол, цай идэж уусан үеэс эхлэн өлсгөлөнг зогссонд тооцно.

36.7.Өлсгөлөн зарлахад харшлах өвчний жагсаалт, өлсгөлөн зарласан үед эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зааврыг эрүүл мэндийн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсгийг 2017 оны 9 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.