35 дугаар зүйл. Хоригдсон этгээд учруулсан хохирлоо хариуцах

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Хоригдсон этгээд учруулсан хохирлоо хариуцах

35.1.Хоригдсон этгээд нь хорих байрны эд хөрөнгөд хохирол учруулсан бол хохирлыг иргэний хууль тогтоомжид заасан журмаар төлнө.

35.2.Учруулсан хохирлын хэмжээг хорих байрны даргын тогтоолоор тогтооно. Тогтоолыг уг этгээдэд танилцуулж, гарын үсэг зуруулах бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхэд гомдол гаргаж болно.

35.3.Хоригдсон этгээд учруулсан хохирлоо сайн дураараа төлөхөөс татгалзвал хорих байрны захиргаа шүүхэд нэхэмжлэл гаргана.

35.4.Хохирлыг хоригдсон этгээдийн садан төрөл, бусад хүмүүс барагдуулж болно.

35.5.Хохирол учруулсан этгээд хохирлыг барагдуулалгүйгээр ял эдлүүлэх байгууллагад шилжсэн тохиолдолд хорих байрны захиргаа нь энэ тухай тухайн байгууллагад мэдэгдэж, ялтны хөдөлмөрийн хөлс болон бусад орлогоос хохирлыг төлүүлнэ.

35.6.Хохирол учруулсан этгээд хохирлыг барагдуулалгүйгээр хорих байрнаас суллагдсан тохиолдолд хорих байрны захиргаа нь ердийн журмаар нэхэмжлэл гаргана.

35.7.Хохирогдсон этгээдэд хорих байрны захиргааны буруугаар эд материалын хохирол учирсан бол хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.