39 дугаар зүйл. Тусгай хэрэгсэл хэрэглэх

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Тусгай хэрэгсэл хэрэглэх

39.1.Дараахь тохиолдолд хоригдсон этгээдэд тусгай хэрэгсэл хэрэглэнэ:

39.1.1.хоригдсон этгээд хорих байрны хамгаалалтын болон дэг журам сахиулах үүрэг бүхий ажилтан, бусад хүмүүс рүү хүч хэрэглэн довтолсон;

39.1.2.хорих байрны дотоод журмыг бүлэглэн зөрчсөн, олныг хамарсан үймээн гаргасан;

39.1.3.хүн, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл барьцаалсан;

39.1.4.хоригдсон этгээд оргох, өөртөө гэмтэл учруулахыг завдсан.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.