40 дугаар зүйл. Тусгай хэрэгсэл, түүнийг хэрэглэх журам

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Тусгай хэрэгсэл, түүнийг хэрэглэх журам

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

40.1.Тусгай хэрэгсэлд дараахь төрлийн хэрэгсэл хамаарна:

40.1.1.резинэн бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

40.1.2.гав;

40.1.3.албаны нохой;

40.1.4.усан хөөрөг болон хуягт машин.

40.2. Дараахь тусгай хэрэгслийг дор дурдсан тохиолдолд хэрэглэнэ:

40.2.1.резинэн бороохой, албаны нохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүрийг энэ хуулийн З9-д заасан зөрчлийн үед;

40.2.2.гавыг энэ хуулийн 39.1.1, 39.1.4-д заасан зөрчлийн үед;

40.2.3.усан хөөрөг болон хуягт машиныг энэ хуулийн 39.1.2, 39.1.3-т заасан зөрчлийн үед хэрэглэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.