41 дугаар зүйл. Галт зэвсэг хэрэглэх

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Галт зэвсэг хэрэглэх

41.1.Хорих байрны ажилтан дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

41.1.1.хоригдсон этгээдээс хорих байрны ажилтан болон хоригдсон этгээд, бусад хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаар довтолсон;

/Энэ заалтад 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

41.1.2.хорих байрны ажилтны зэвсгийг булаахаар довтолсон;

41.1.3.барьцаалагдсан хүн, барилга байгууламж, тээврийн хэрэгслийг чөлөөлөх;

41.1.4.хорих байрны барилга байгууламж, тээврийн хэрэгслийг эзлэхээр бүлэглэн довтолсон;

41.1.5.хорих байгууллагын ажилтан болон бусдын эсрэг хүч хэрэглэн довтолж, зэвсэг хэрэглэн эсэргүүцэж байгаа этгээдийг баривчлахад;

/Энэ заалтыг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

41.1.6.хорих байрнаас оргосон этгээдийг баривчлах болон онц хүнд, хүнд гэмт хэрэгт мөрдөгдөж байгаа этгээдийг хуяглан хүргэх үед оргохоор завдсан;

41.1.7.хорих байрны ажилтнаас зэвсгээ хураалгахыг шаардсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн;

41.1.8.хоригдсон этгээдийг хүч хэрэглэн суллахыг оролдсон.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.