42 дугаар зүйл. Хорих байранд онцгой дэглэм тогтоох

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Хорих байранд онцгой дэглэм тогтоох

42.1.Дараахь тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн ЗО хүртэл хоногийн хугацаагаар хорих байранд онцгой дэглэм тогтоож болно:

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

42.1.1. гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42.1.2.тахал, гоц халдварт бусад өвчин болон их хэмжээний түймэр гарсан;

42.1.3.нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон;

42.1.4.хорих байранд зэвсэглэн халдсан;

42.1.5.бусад.

42.2.Онцгой дэглэм тогтоосон үед хоригдсон этгээдийн оролцоотой зохион байгуулагддаг бүх ажиллагааг зогсоох бөгөөд хорих байранд хүч нэмэгдүүлсэн хамгаалалт тогтоож, эргэлт, уулзалт, захидал харилцааг хориглон хуульд заасан бусад шаардлагатай арга хэмжээ авна.

42.3.Хоригдсон этгээд болон бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул тулгарсан онцгой тохиолдолд хорих байрны дарга энэ хуулийн 42.2-т заасан арга хэмжээг шуурхай авч, энэ тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад нэн даруй мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

42.4.Хорих байранд тогтоосон онцгой дэглэмийг түүнийг тогтоосон албан тушаалтан, эсхүл эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтан цуцална.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.