44 дугаар зүйл. Хоригдсон этгээдийг суллах журам

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Хоригдсон этгээдийг суллах журам

44.1.Хорих байрны захиргаа нь хоригдсон этгээдийг суллах тухай энэ хуулийн 43-т заасан тогтоол, захирамжийг хүлээн авмагц холбогдох этгээдийг нэн даруй суллана.

44.2.Хорих байрны дарга нь хоригдсон этгээдийг хуульд заасан хорих хугацаа дуусах болсон тухай 24 цагаас доошгүй хугацааны өмнө хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд болон харьяалах прокурорт бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан нийтийн мэдээллийн систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

44.3.Энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалтанд мэдэгдсэн боловч хоригдсон этгээдийг цааш нь үргэлжлүүлэн хорих, эсхүл суллах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр хорих байрны захиргаанд ирээгүй бол хорих байрны дарга өөрийн тогтоолоор хуульд заасан хорих хугацаа дуусмагц хоригдсон этгээдийг нэн даруй суллана.

44.4.Хорих байрнаас суллагдсан этгээдэд түүнийг хорих үед хураасан эд зүйл, мөнгө, бичиг баримтыг хувийн хэрэгт байгаа бүртгэлийн дагуу хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.