45 дугаар зүйл. Прокурорын хяналт

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Прокурорын хяналт

45.1.Хорих байрны үйл ажиллагаа, нөхцөл, журам нь энэ хуульд хэрхэн нийцэж байгаад Улсын ерөнхий прокурор болон түүний харьяа прокурорууд хяналт тавина.

45.2.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурор болон хэрэг хянаж байгаа прокурор нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

45.2.1.хорих байранд ямар ч цагт саадгүй нэвтрэх;

45.2.2.хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзах;

45.2.3.хоригдсон этгээдийн хувийн хэрэг болон шаардлагатай бусад материалтай танилцах;

45.2.4.өргөдөл, санал, гомдол, хэрэг зөрчлийг хянах, шалган шийдвэрлэх.

45.3.Энэ хуулийн 45.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хорих байрны захиргаа, ажилтан биелүүлэх үүрэгтэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.