5 дугаар зүйл. Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн эрх зүйн байдал

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдийн эрх зүйн байдал

5.1.Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээд /цаашид "хоригдсон этгээд" гэх/ нь энэ хуулиар хязгаарласнаас бусад Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ.

5.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт баривчлагдсан, цагдан хоригдсон гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль,1 энэ хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын иргэний адил эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ.

5.3.Хоригдсон этгээдийн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоос үл хамааран энэ хууль нэгэн адил үйлчилнэ.

ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ, ЦАГДАН ХОРИХ НӨХЦӨЛ, ЖУРАМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.