6 дугаар зүйл. Баривчлах, цагдан хорих байрны тогтолцоо
6.1.Нийслэлд цагдан хорих төв, баривчлах байр, аймгуудад цагдан хорих, баривчлах байр /цаашид "хорих байр" гэх/ байна.
6.2.Нийслэл дэх цагдан хорих төв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын, аймаг, сум, дүүргийн хорих байр нь тухайн нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяанд тус тус ажиллана.
/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
6.3.Нийслэл дэх цагдан хорих төв нь хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
6.4. Төв, суурин газраас алслагдсан нутаг дэвсгэрт байгаа цэргийн анги, салбарын сахилгын хорих байранд сэжигтнээр 14 хоног хүртэл хугацаагаар цагдан хорьж болно. Цэргийн анги, салбарын сахилгын хорих байранд мөрдөх журмыг цэргийн дүрмээр зохицуулна.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/