4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр" гэж нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулаан, биомасс зэрэг байгалийн байнга нөхөн сэргэх нөөцийг;

4.1.2."биомасс" гэж ургамал, органик хаягдлыг;

4.1.3."сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр" гэж энэ хуулийн 4.1.1-д дурдсан эх үүсвэрийг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийг;

4.1.4."сэргээгдэх эрчим хүч" гэж энэ хуулийн 4.1.3-т заасан байгууламжийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг;

4.1.5."сэргээгдэх эрчим хүчний бие даасан үүсгүүр" /цаашид "бие даасан үүсгүүр" гэх/ гэж эрчим хүчний дамжуулах сүлжээнд холбогдоогүй дан болон хосолсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг;

4.1.6."үйлдвэрлэгч" гэж Эрчим хүчний тухай хуулийн 13.1-д заасан цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг;

4.1.7."дамжуулагч" гэж Эрчим хүчний тухай хуулийн 14.1-д заасан цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг;

4.1.8."хэрэглэгч" гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-д заасан иргэн, хуулийн этгээдийг.

/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.9."дэмжих тариф" гэж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор эрчим хүчний үнэд шингээсэн тарифыг.

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.10."төсөл шалгаруулалт" гэж эрчим хүч дамжуулах сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг тогтоосон техникийн нөхцөл, нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнийн саналаар өрсөлдүүлэн сонгон шалгаруулах ажиллагааг;

/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.11."төсөл хэрэгжүүлэх баталгаа" гэж төсөлд оролцогч нь төслийг бүрэн биелүүлэхийг баталгаажуулж ирүүлсэн банкны баталгаа, банканд байршуулсан мөнгөн хөрөнгийг;

/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.12."Диспетчерийн үндэсний төв" гэж Эрчим хүчний тухай хуулийн 10.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийг.

/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.